<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид Олон улсын тэмцээнээс медаль авлаа
featured

Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид Олон улсын тэмцээнээс медаль авлаа

Малайз улсын өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2019 оны 3 сарын 7-ноос 10-ны хооронд Куала Лумбур хотод зохиогдлоо. Энэхүү тэмцээнд дэлхийн Хонг Конг, Сингапур, Тайланд зэрэг 9 орны 1000 гаруй шилдэг тамирчид өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр А, В цагийн болзол хангасан тамирчдад Токио-2020 олимп болон Fina-2019 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох олон улсын эхний тэмцээн юм.

Тус тэмцээнд Монгол Улсаас 11 тамирчин 3 дасгалжуулагч албаны хүмүүс оролцсоноос "Сэлэм загас клуб"-ын тамирчин Т.үмэнжаргалын Үжин 50 метр мэлхий сэлэлт, "Сэлэм загас клуб"-ын тамирчин Энхтөрийн Эрхэс 100 метр араар даллах сэлэлт төрлөөр тус бүр мөнгөн медаль авлаа. Энэ нь, Монголын усанд сэлэлтийн спортын хөгжил Олон улсын түвшинд хүрч байгааг баталсан сайхан мэдээ юм.