<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Дөрөвдүгээр сарын 1-нээс дугуй түрээслүүлж эхэлнэ
featured

Дөрөвдүгээр сарын 1-нээс дугуй түрээслүүлж эхэлнэ

“Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээний төслийнхөн 2018 оны долдугаар сарын 9-нд нээлтээ хийсэн. Уг төслийг нийслэлийн агаарын бохирдол,  авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Энэ жилийн хувьд түрээсийн дугуй үйлчилгээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд хүрэх бөгөөд 150 дугуй үйлчилгээнд гаргана. Түүнчлэн өмнө нь иргэд 10 байршлаас дугуйн түрээслэх үйлчилгээг авч байсан бол энэ жилээс 20 байршлаас авах боломжтой болох юм байна. Гэхдээ одоогоор нэмэлт байршлууд тодорхой болоогүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сар дөхөхөөр тодорхой болно гэдгийг холбогдох эх сурвалж мэдээллээ.

Унадаг дугуй түрээслүүлэх 10 байршил

  1. Д.Сүхбаатарын талбай

     

  2. 120мянгат

  3. Хүүхдийн 100
  4. Тedу худалдааны төв
  5. Цэцэг төв
  6. Багшийн дээд UBH цэнтр
  7. Баруун дөрвөн зам
  8. Зайсан
  9.  Зүүн дөрвөн зам
  10. Хүүхдийн урлан бүтээх төв

UBike аппликэйшн хэрэглэж байгаа хүмүүс дараах санамжийг анхаарнэ уу.

  • Дугуй түрээслэж дуусаад түгжсэнийхээ дараа заавал аппликэйшн дээрээс түрээс зогссон гэсэн мэдэгдэл ирж данснаас дүрмийн дагуу төлбөр хасагдсан эсэхийг шалгах.
  • Хэрэв зогсохгүй байгаа тохиолдолд аппликэйшн дээр байрлах эвдрэл гэмтэл мэдээлэх гэсэн цэсээр орж утасныхаа дугаар, дугуйн код, хаана байршуулсан, мөн түгжсэнээ нотлох зураг хавсарган ирүүлнэ үү. Бид энэ мэдээллийн дагуу шалгаж үзээд таны данснаас илүү төлбөр авалгүйгээр шийдэж өгөх болно.
  • Шалтгаан нь зарим тохиолдолд төхөөрөмжийн буруу ажиллагаанаас үүдэн дугуй түгжигдсэн эсэхийг буюу, систем таны түрээс зогссон эсэхийг мэдэлгүйгээр цаг нь зогсохгүй удаан үргэлжлэх тохиолдол бага зэрэг үүсч байна.