<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Төмөр замын дарга Д.Жигжиднямаа санхүүгээ шалгуулахаас татгалзаж байгаа аж
featured

Төмөр замын дарга Д.Жигжиднямаа санхүүгээ шалгуулахаас татгалзаж байгаа аж

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дотоод үйл ажиллагааг шалгаж эхэллээ. Шалгалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 11-нд дүгнэлтээ танилцуулах ёстой. Судалгаанаас харахад, өнгөрсөн хоёр жилийн хугацааанд тус газар 62 осол гарч дөрвөн хүн нас баржээ. Нийт ослын 22-ийг нь үйлдвэрлэлийн осол гэж үзсэн байдаг юм байна.

Өнгөрсөн онд гэхэд л тус байгууллагын дотоод үйл ажиллагаа доголдолтой байсны улмаас олон удаагийн осол гарч байсан. Тухайлбал, 2018 оны наймдугаар сарын дундуур хүчтэй аадар борооны улмаас зорчигчийн галт тэрэг унаж осолдон, олон хүн бэртэж гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон. Өмнөхөн нь Дархан-1 өртөөнд Олон улсын галт тэрэг осолдсон. Есдүгээр сард Агуйт-Мааньт хоорондын замд 003 илчит тэргэнд гал гарч шатсан. Ослоос болж илчит тэргийг дахин ашиглах боломжгүй болсон. Замын-Үүд өртөөнд төмөр замын ажилтан галт тэргэнд дайруулж нас барсан гээд осол аюул гарсныг хүмүүс санаж байгаа байх.

Ямартай ч өнгөрсөн нэгдүгээр сараас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал болон холбогдох хууль дүрмийг баримталж ажиллаж байгаа эсэхийг шалгахыг хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн ч тус байгууллагын дарга Д.Жигжиднямаа “Орос-Монголын хамтарсан нийгэмлэг учраас ийм шалгалт хийх эрх байхгүй” гэж хйошлуулсаар өнөөдрйиг хүрчээ. Харин МХЕГ-аас “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмыг дагаж мөрдөх учиртай. Тиймээс шалгалт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Зам тээврийн сайдад хүргүүлж... Салбарын сайд, шалгалт хийхийг зөвшөөрснөөр “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шалгах ажлын хэсэг тус байгууллагад шалгалт хийхээр болсон байна. Харин тус байгууллагын удирдлага буюу Д.Жигжиднямаа шалгалт хийхийг зөвшөөрсөн ч санхүүгийн шалгалт хийлгэхгүй гэж хатуухан мэдэгдлээ.

Эзэмшлийн хувьд ижил төстэй байгууллагууд улсын хэмжээнд цөөнгүй бий. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрт гэхэд л жил бүр шалгалт хийдэг байсан. Оюутолгойд ч мөн тогтмол шалгалт хийж гаргасан зөрчлийг арилгуулдаг байсан тухайгаа МХЕГ-ынхан хэлсэн. Харин УБТЗ-д шалгалт хийлгүй таван жил болсон юм байна.

 

Таг: