<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ 100 мянга гаруй хүүхдийг менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав
featured

100 мянга гаруй хүүхдийг менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав

Нийслэлийн Эрүүл мэндийн газар дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нартай хамтран менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 189 сургуулийн 108 мянга 756 хүүхдэд хамар залгиурын үрэвслийг илрүүлэх  үзлэг шинжилгээ хийснээс 13031 үрэвсэлтэй хүүхэд, 304 цэцэрлэгийн 123 мянга 954 хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулснаас хамар залгиурын үрэвсэлтэй 108 мянга 756 хүүхдийг оношилж,  эмчилгээнд хамруулж байна.

 Түүнчлэн амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамар залгиурын үрэвслийн үзлэг шинжилгээг тогтмол хийж, эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж өгч, мэдээлэл сурталчилгааны материал түгээжээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар, улсын хэмжээнд 27 төрлийн 42.074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 132.4 ногдож байна.

Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10.000 хүн амд ногдох өвчлөл 12.5-аар буурсан боловч  Улаанбаатар хотод /164.4/ улсын дундаж үзүүлэлтээс өндөр үзүүлэлттэй байна. Үүнд амьсгалын замын цочмог халдварт өвчний 13.122 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 31.2 хувийг эзэлж байгаа юм.