<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт амжилттай болсныг Ж.Болтон онцлов
featured

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт амжилттай болсныг Ж.Болтон онцлов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг амжилттай болсон гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдэв.

 Энэ тухай Ж.Болтон телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийг Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан гэж хэлжээ. Түүнчлэн хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлэх тодорхой тов гараагүй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд төлөөлөгчдийн түвшинд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх эсвэл тохиромжтой үед Ким Жөн Унтай дахин уулзахад бэлэн байгааг Ж.Болтон мөн илэрхийлжээ.

 Д.Трамп “Твиттер” хуудсандаа нийтлэхдээ, АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулийн тоог бууруулах болсон шалтгаан нь АНУ-ын олон зуун сая ам.долларыг хэмнэх зорилготой гэжээ. Мөн тэрбээр, энэ цаг үед БНАСАУ-тай хурцадмал байдлыг намжаах нь сайн талтай гэж мэдэгдсэн байна. 

 

Таг: