<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Лаборатори 23 дугаар сургууль MOODLE системийг нэвтрүүллээ
featured

Лаборатори 23 дугаар сургууль MOODLE системийг нэвтрүүллээ

Техник, технологийн эрэн зуунд төв азийн цээжинд орших уудам цэлгэр Монгол Улс хөгжил дэвшлийн зуунтай хөл нийлүүлэн алхаж, аливаа шинэ технологи, ноу хауг нэвтрүүлэн дэлгэрүүлсээр байгаа. Монгол улсын хойч үе болсон хүүхэд залуус эх орон төрөлх нутгийнхаа хөгжлийн түүчээ билээ. Тэднийг эрдэм мэдлэгтэй, дэлхийн монгол болгон өсгөн хүмүүжүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ. Ирээдүй рүү тэмүүлэн алхах тэдэнд эрдэм мэдлэг олгосноор хаана ч итгэл төгс алхаж чадна. Дэлхий нийт даяаршиж, бид техник технлогийн хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа болохоор үүнтэй хөл нийлүүлэн, улс орны ирээдүйн эздээ чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх ёстой. Дэлхийн иргэн бэлтгэх алсын хараатай БСШУС-ын яамны харьяа нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль нь дэлхийн 200 гаруй улс оронд ашиглагддаг Moodle системийг сургалтын баазаа болгон нэвтрүүллээ.

Монгол улсаа хөгжилд хөтлөх Хүүхэд багачуудынхаа сурах мэдэх хүсэл тэмүүллийг хангах үүднээс БСШУС-ын яамны харьяа нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль дээрх шинэ санаачлагыг эхлүүлж байна. Moodle гэсэн товчлол нь Modular Object Oriented Dynamic Learning Enviroment гэсэн үг. Moodle нь интэрнет ба болон вэбэд суурилсан сургалт явуулах нөхцлийг бүрэн хангасан байна. Алсын зайн сургалт нь орчин цагт маш их үр дүн авчирч байгаа тул улс орон болгон ашиглах болсон. Уг системийг ашигласнаар олон давуу тал бий болох бөгөөд багш заах аргачлал, сурагчдын сурлагад бодит дүн шинжилгээ хийх боломж бүрдэж байна.

Шинжлэх ухаан, техник технологийн эрин зуунд бусдаас түрүүлэн алхах, шинийг нэвтрүүлж сурагчдаа хөгжүүлэхэд онцгой анхааран ажилладаг лаборатори 23 сургуулийн бас нэгэн шинэ санаачлага эцэг эх, багш сурагчдын таашаалд бүрнээ нийцэж чадлаа. Ирээдүйн хөгжлийг гартаа атгасан Оюунлаг монгол хүүхдүүд Дэлхийн иргэн болох гараа тавигдаж байна.