<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ 10 настай Б.Индра охин шаркуудаас 25 сая төгрөг босгож чадлаа
featured

10 настай Б.Индра охин шаркуудаас 25 сая төгрөг босгож чадлаа

 

Монгол Телевизийн контент болох “Шарк танк” нэвтрүүлгийн гурав дахь жилийн дугаар үзэгчдийн хүртээл болоод удаагүй ч олны анхаарлыг татсаар байна. Монголын толгой бизнесменүүд хөрөнгөө нийлүүлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн ашигтай саналд хөрөнгө оруулан, хувь эзэмшиж, санхүүгийн дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой юм.

Тэгвэл 2019 оны 2 дугаар сарын 10-ны ням гарийг дугаарт 10 настай Б.Индра охин хоёр жилийн өмнө эхлүүлсэн “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явлууд” бяцхан ном төслөө амжилттай танилцуулж, 5,7 сая төгрөгийн санхүүжилт хүсэж 25 сая болгон босгож амжилттай танилцуулж чадлаа. Охин нэгдүгээр сургуулийн 5г ангид сурдаг бөгөөд гурван жилийн өмнөөс өөрөө бяцхан ном бичиж, ээжээрээ зураг зуруулан худалдаанд гаргаж, үе тэнгийнхэнийгээ манлайлан, зөв үлгэр үзүүлэн оюуны бүтээл туурвиж эхэлжээ. Бяцхан танкийн энэхүү төслийг Оюунгэрэл, Амартүвшин шаркууд дэмжиж, 25 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, тодорхой хувийг авахаар тохиролцлоо. Нэвтрүүлгийн төгсгөлд амжилттай оролцсон Индра охин “Эцэг эхчүүд хүүхэдтэй аль болох дотно байж, тэдний хүсэл мөрөөдлийг дэмжиж, хамтран ажилладаг байх хэрэгтэй. Намайг ойлгож дэмждэг ээждээ баярлалаа” гэсэн юм.

Таг: