<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Ц.Нямдорж: Монгол цэрэг Тува улсад амь алдсан учраас хэргийг ОХУ шалгана
featured

Ц.Нямдорж: Монгол цэрэг Тува улсад амь алдсан учраас хэргийг ОХУ шалгана

 

Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, сум, буутай өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр сураггүй алга болсон билээ. Тус цэрэг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олджээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Цэрэг амиа алдсан хэргийг олон улсын хууль, гэрээ хэлэлцээрийн дагуу шалгадаг учраас мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хариулав

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Цэрэг амиа алдсан мэдээлэл байгаа. ОХУ-ын тал шалгана” гэсэн тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл, тухай цэрэг ОХУ-ын Тува хотын нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай олдсон учраас олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ОХУ-ын тал энэ хэргийг шалгаж байгаа юм байна.