<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 252 оюутан сургана
featured

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 252 оюутан сургана

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. 2019 оны хичээлийн жилд тус улсад нийт 252 хүнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг хүсэгчид БНХАУ-ын харьяат бус, бие эрүүл, бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, голч дүн 3.0-оос дээш, 25 хүртэлх насны, цахим өргөдөл, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах бол математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх, анагаах ухааны чиглэлээр суралцах бол математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай.

Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, голч дүн 3.0-оос дээш, 35 хүртэлх насны, докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, голч дүн 3.0-оос дээш, 40 хүртэлх насны, Хятад хэлний зохих түвшний эсвэл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүртгэлийг /scholarship.esis.edu.mn/grant/ цахим хаягаар энэ сарын 22-ныг хүртэл явуулна. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна.

Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 7577-8080 дугаараас авах боломжтой.

Таг: