<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Олон жил хурдан морины уяа сойлго тааруулсан уяачдад улсын цол хүртээлээ
featured

Олон жил хурдан морины уяа сойлго тааруулсан уяачдад улсын цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн ордны Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд гардуулсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаангүйгээр, Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй. Үндэсний морин уралдаан хэмээх өв соёл, ёс заншлыг тээж, хөгжүүлж тордож яваагийнх нь хувьд морин уралдаанчид, уяачдад талархах ёстой. Гэхдээ морин уралдааны өнөөгийн байдлыг харж байхад хэлэх сануулах шаардлагатай зүйлс ч цөөнгүй байна. Морин уралдаан зохион байгуулах тал дээр нийтээр дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болж байгаа ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийн хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адууг Монгол морьтай уралдуулахаас эхлэсэн маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах хэрэгтэй. Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэргийг анхааралдаа авна биз ээ. Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг зүй зохистой зохион байгуулах тал дээр уяачдын холбоо, бусад байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Тод манлай уяач цолоор

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг,

Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх,

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа,

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйгийн Далай,

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар,

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд на Тод манлай уяач цол хүртээв.

Манлай уяач цолоор

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат

Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбожавын Баярцогт

Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Ганбаатарын Баянтогтох

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаяр

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян

Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир

Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан нарт Манлай уяач цол олголоо.

Алдарт уяач цолоор

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд

Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдорж

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Пяранлайн Буд

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Гүнсэнгийн Ганчулуун

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван нарт Алдарт уяач цол олгов.