<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж,хүний амь эрсдэв
featured

Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж,хүний амь эрсдэв

Өнөөдөр буюу 2019.02.01-нд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Айраг өртөөний төмөр замын 04 дүгээр километрийн гармаар ачааны 3651 дүгээр галт тэрэг том оврын ачааны VOLVO маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүний нас хохирч, 2 хүн гэмтсэн хэргийг тус аймгийн  цагдаагийн газар шалгаж байна.

Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно. Та бүхэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжилно уу гэж Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

Таг: