<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 50 сумтай АКА буу үүрсэн цэрэг ОХУ-ын хил даван оргожээ
featured

50 сумтай АКА буу үүрсэн цэрэг ОХУ-ын хил даван оргожээ

Ойрын өдрүүдэд цэргийн ангиудыг тойрсон дуулиан олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ сарын 30-нд Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч оргосон хэрэг гарчээ. Тэрээр биедээ 50 ширхэг сумтай “Ака” буугаар зэвсэглэн цэргийн ангиас оргосон гэх мэдээлэл байна. 

Одоогоор түүнийг ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоож, тус улстай хамтран эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа Чинзоригоос тодруулахад, "Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн нь нэгдүгээр сарын 30-ны өдөр морин уналгатайгаар харуулын байрыг орхин цэргийн албанаас оргосон байна. Өглөө 9 цагийн орчимд оргосон байгаа юм. Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат, 2018 оны аравдугаар сарын цэргийн албанд татагдан ирсэн. Эрлийн явцад байлдагч ОХУ-руу хил давсан болох нь тогтоогдсон. Бидний зүгээс одоогийн байдлаар ОХУ-д мэдэгдэн эрлийн ажиллагааг хамтран зохион байгуулж байна. Эрлийн ажиллагааг ЦЕГ, Увс, Завхан аймаг дахь Хилийн ангиуд хамтран эрлийн ажиллагааг явуулж байна. Ар гэрийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газарт нь очсон байгаа" гэлээ.

Эх орондоо тангараг өргөсөн байлдагч анги байгууллагаа орхиод,зэвсгээ үүрээд оргож зугтана гэдэг байж боломгүй гэдгийг эх сурвалжууд ярьж байна.

Таг: