<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлсэн
featured

НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлсэн

Иргэдийн дансанд өнөөдрөөс эхлэн 2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг шилжлүүлнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.  Энэ удаа нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78 тэрбум төгрөг олгожээ.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Шинэ он гарахаас урьтаж, зарим иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо авсан. Уг асуудалтай холбогдуулж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг чөлөөлнө гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед мэдэгдэж байсан. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, түүнийг чөлөөлжээ.

Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 2017 оны долдугаар сард Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв.

 

Таг: