<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Авлига,хээл хахуульд холбогдсон, хөөцөлдөлгөө ихтэй төлөөлөгчдөд С.Амарсайхан дарга хатуухан үг чулуудав
featured

Авлига,хээл хахуульд холбогдсон, хөөцөлдөлгөө ихтэй төлөөлөгчдөд С.Амарсайхан дарга хатуухан үг чулуудав

Саяхан болж өнгөрсөн НИТХ-ын ээлжит хуралдаанд 30 төлөөлөгч ирснээр 66 хувийн ирцтэй хуралдсан. Уг хуралдаанаар  “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг батлах тухай, Мал аж ахуйг эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  зэрэг асуудлыг хэлэлцэхээр байсан юм.

Хурлын дарга С.Амарсайхан нийслэл хотын амьдралд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит хуралдааны ирц хангалтгүй  байгааг хаиуухан шүүмжилсэн юм. Тэрээр  "Төлөөлөгчид асуудлаа шийдэж чадахгүй гэж байгаа бол албан тушаал, суудлаа өгөөд явцгаа.  Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өврөөсөө хөөцөлдөлгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү. Төрийн албан хаагчдыг хариуцлагагүй, ёс зүйгүй, арчаагүй, ажил хийхгүй байна гээд загнаад байдаг. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчдийн 10 гаруй нь тэрнээс доор, хамгийн муу үлгэр жишээ, хамгийн хариуцлагагүй, хамгийн бэртэгчин, авлигачин бүтэлгүй үйлдэл гаргаж байгаа шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг зарлана. Бүлгийн дарга нар ирцээ бүрдүүлж чадахгүй, эв нэгдлийг хангаж чадахгүй байгаа бол ажлаа өг. Нийслэлийг ажлыг бид гацааж болохгүй" гэв.

Таг: