<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Мексикийн хил дагуу хана барих саналаас нь татгалзсанд Д.Трамп дургүйцэж буй
featured

Мексикийн хил дагуу хана барих саналаас нь татгалзсанд Д.Трамп дургүйцэж буй

 АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолтыг дуусгавар болгохыг Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгосон. Гэтэл түүнд татгалзсан хариу өгсөн   Ардчилсан намын төлөөлөгчдөд тэрээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Д.Трампын ярьж буйгаар, түүнийг төлөвлөгөөгөө танилцуулахаас өмнө Төлөөлөгчдийн танхимын дарга саналыг нь няцаасан ажээ. Уг төлөвлөгөөнд Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилтийн талаар зөвшилцөхийг санал болгосон байжээ. Харин Ардчилсан намынхан уг саналыг “хүлээн зөвшөөршгүй” хэмээн нэрлэсэн байна.

 “Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Ардчилсан намын төлөөлөгчид миний саналыг танилцуулаагүй байхад няцаалаа. Тэд гэмт хэрэг, мансууруулах бодисын талаар бус ялж чадахгүй 2020 оны сонгуулийнхаа талаар л тэд  бодож байна” гэж Д.Трамп “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын төлөөлөгчид Мексикийн хилийн дагуу хана барих асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас эхэлсэн Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт түүхэнд хамгийн удаан буюу нэг сар орчим үргэлжилж байна. 

 

Таг: