<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ УИХ-ын даргын өрөөнд орсон хүмүүсээс хэн нь хэн рүү гар далайсан бол
featured

УИХ-ын даргын өрөөнд орсон хүмүүсээс хэн нь хэн рүү гар далайсан бол

Жагсагчдын төлөөлөл өчигдөр үдээс хойш УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар Төрийн ордонд ирсэн. Үүнээс өмнө  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон руу Т.Аюурсайхан гишүүн залгаж, жагсагчдын төлөөлөлтэй хамт очиж уулзахаа мэдэгджээ.  УИХ-ын дарга М.Энхболд ч хүлээн авч уулзаж, ойлголцон гэсэн төлөвлөгөөтэй зөвшөөрсөн байна.  Гэтэл УИХ-ын даргын өрөөн дэх тэдний уулзалт  нэлээд ширүүн болсон бололтой.  Бүр нэр бүхий гишүүн УИХ-ын Тамгын газрын ажилтанд гар хүрсэн бөгөөд тэдний энэ үйлдлийг Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд таслан зогсоосон гэж байгаа.  Уулзалтын дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийхдээ энэ талаар цухас дурдсан.  Тэрээр “УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн төлөөллүүд УИХ-ын даргын хариултыг сонсоогүй.  УИХ-ын дарга руу дайрсан гэдгийг хэлж байв.  Хэрэв энэ үнэн бол  Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.  Ямартай ч УИХ-ын даргын  өрөөнд болсон уулзалтын бичлэгийг  хуулийн байгууллагынхан шалгаж байгаа юм.  Хэн гэдэг гишүүн нь хэний биед гар хүрсэн юм бол….

Эх сурвалж:www.polit.mn 

Таг: