<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ М.Энх-Амгалан : Гишүүд ЖДҮДС-гаас зээл авсан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг
featured

М.Энх-Амгалан : Гишүүд ЖДҮДС-гаас зээл авсан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг

 

Улсын Ерөнхий Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Тэднийг чухам ямар үндэслэлээр ийнхүү бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах болсон нь тодорхойгүй байсан юм.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ярихдаа," Тэднээс шаардлага хангахгүй байна гэж хассаар байгаад 431 төсөл үлдсэн байгаа юм. Үлдсэн 431 төслөө дахин хурлаар авч хэлэлцээд Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1,041-н төслөөс л хасагдчих байсан төслүүүд. Тэгтэл яахараа хэрэгжихгүй төсөл, материал бүрдүүлэлт дутуу байхад заал олгочихож байгаа юм бэ. . Эрүүгийн хуулинд албан тушаалаа урвуулан ашиглахыг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан болон бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон учраас гэмт хэрэг гэж үзээд оруулж ирж байгаа. 

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор  нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. 

" гэсэн юм. 

Таг: