<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу УИХ шуурхай хуралдав
featured

Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу УИХ шуурхай хуралдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын даргыг өөрчлөл хуулийн төслийг 2019 оны нэгдүгээр сарын 10-ний өдөрт багтаан хэлэлцэх тухай шийдвэрийг гаргажээ. Энэ тухайгаа УИХ-д хүргүүлсэн зөвлөмждөө дурдсан байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар багтдаг юм. Өнөөдрйин хуралдааны шийдвэрийн аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн 100 хувь дэмжиж гарын үсгээ зурсан байна. Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэхээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаан зарлав.