<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ З.Пагамжавыг тагнуул хийсэн хэрэгт буруутгаж,анхан шатны шүүхээр оногдуулсан ялыг хэвээр үлдээв
featured

З.Пагамжавыг тагнуул хийсэн хэрэгт буруутгаж,анхан шатны шүүхээр оногдуулсан ялыг хэвээр үлдээв

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх З.Пагмажавт оногдуулсан 8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв. УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр үлдээлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулаад байсан юм.

 Улсын Дээд шүүх З.Пагмажавыг Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутгасан юм. 

Таг: