<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Цагаан сар айсуй
featured

Цагаан сар айсуй

Хэдхэн хоногийн өмнө шинэ жилийн баяр гээд л гоёж гоодоод л,гацуур модтой зургаа авахуулаад байсан. Гэтэл одоо цагаан сар хаяанд ирчихсэн үүд тогшиж байна.

Сар шинийн баярыг монгол хүн бүр тэмдэглэдэг. Цагаан сард зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна гэсэн тооцоог  Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Манай улсын нийт өрхийн 64 гаруй хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Тодруулбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 гаруй хувь нь, 30-39 насныхны 45 хувь, 40-49 насныхны 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн дүн гарчээ. Дээрх тоогоор цагаан сарын баярыг 572.6 мянган өрх өргөн тэмдэглэж, нэг өрх идээ ундаа, бэлэгт зориулж 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Үүгээр тооцвол, улсын хэмжээнд Цагаан сарын баяраар айл өрхүүд нийтдээ 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн судалгаа бий. Үүгээр тооцвол цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна гэсэн үг. Монголчууд цагаан сарын баярын бэлэгт дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонговол дээрх хэмжээний мөнгө дотооддоо үлдэж, үндэсний үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдэл буурах, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар сайжрах зэрэг олон ач тустайг Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ.

Үнэндээ монголчуудын баяр дэндүү ихдээд байгаа ч цагаан сараа тэмдэглэхгүй байна гэж үгүй. Сар шинийн баяраа айл өрх бүр элбэг дэлбэг тэмдэглэхийг хичээдэг ч өдөр өдрөөр нэмэгдэх барааны үнэ иргэдийг сөхрүүлж унагах нь холгүй байгаа. Өдөр тутам иддэг талх,боов,боорцогны үнэ байсхийгээд нэмэгдэж буй. Үүний цаад шалтгааныг бүгд мэдэж байгаа ч хэрүүл тэмцэл хийхгүй. Сүхбаатарын талбай дээр "М.Энхболд огцор, МАНАН сөнөтүгэй" гэм хоолойгоо сөөтөл хашгирч байгаа монголчууд "Амьдрал хэцүү байна, бензин шатахуун,талх,махын үнийг дийлэхээ болилоо,Утаанд хахаж үхлээ" гэх мэт зовлон бэрхшууо тоочих үг ганхийхгүй. Монгол Улс дэлхийн хамгийн ядуу улсуудтай адил  баян болон нэн ядуугийн хоёр туйлд оршиж байна.  Нийгмийн дундаж давхарга буюу цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүсийг үнийн өсөлтөд нам  цохиулж байгаа юм. Ийм хэцүү үед ядаж идэж, уух өдөр тутмын хэрэглээ болсон дотоодын бүтээгдэхүүний үнэ хямдхан байх ёстой. Гэтэл манай дотоодын бүтээгдэхүүнүүд экспортоор оруулж ирж байгаа гадны бараа бүтээгдэхүүнээс Ийм байхад үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байх нь бага орлоготой иргэдийн буруу биш юм. Цагаан хурганы арьс барьж золгодог байсан эртний уламжлал нь өдгөө хадагнаасаа хальж, архи, дарс, мөнгө төгрөг үнэт зүйлс болж хувирсан нь  Цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэд өр зээл тавин байж энэ баярыг тэмдэглэхийн учир юусан билээ.   Эрээнээс бөөндөж авчирсан  их зүйлгүй болоод л хоцордог нь гашуун үнэн. Монголчууд Цагаан сараа сайхан тэмдэглэхийн тулд ядарсан амьдралаа улам тамирдуулах хэрэг байна уу. Бодох хэрэгтэй шүү.