<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Цэргийн нисэх хүчин нь хамгийн муу улсад Украйн багтжээ
featured

Цэргийн нисэх хүчин нь хамгийн муу улсад Украйн багтжээ

 

 2018 оны үнэлгээгээр Украины Цэргийн нисэх хүчин хамгийн муу 10 орны тоонд багтаж Иран, Пакистаны дунд орж,зургадугаарт багтлаа гэж We Are The Mighty хэвлэл мэдээлсэн байна. Шинжээчид Украин улсыг Донбасст болж байгаа мөргөлдөөнд нисэх хүчнээ оролцуулахыг оролдож байгааг дурдаад ингэсэн тохиололд Украины онгоцууд даалгавар биелүүлэх явцдаа “нэг бол энгийн иргэдийг бөмбөгдөнө, эсвэл газарт унана” гэсэн байна.

Үүний нэг жишээ нь Су-27 онгоц Винниц мужид болж байсан сургуулилтын үеэр унаж Америкийн нисгэгч осолдсон, бас Львовт 2002 онд олон нийтэд үзүүлбэр үзүүлж байсан онгоц унаж 83 хүн амь алдаж байсныг дурджээ. Энэ бүхэн тус улсын зэвсэглэлд байгаа  Зөвлөлтийн үеийн  техник нь хуучирсан, нисэх бүрэлдхүүний бэлтгэл хангалтгүй, онгоцнуудын үйлчилгээ техникинй засвар муу байгаатай  холбоотой гэжээ.

Цэргийн хамгийн муу нисэх хүчинтэй 10 улс орны тоонд Канад, Хятад, Грек, Иран, Пакистан, Мексик, Саудын Араб, Умард Солонгос, Сири улсуудыг нэрлэсэн байна.