<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Бусдаас хахууль авсан хэрэгт шалгагдаж буй Д.Дорлигжав нарыг Урьдчилан хорих төвд хорив
featured

Бусдаас хахууль авсан хэрэгт шалгагдаж буй Д.Дорлигжав нарыг Урьдчилан хорих төвд хорив

нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорын газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон

 Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорилоо.

Д.Дорлигжавыг одоогоор төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хориод байгаа юм.