<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус осолджээ
featured

Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус осолджээ

Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус 2019.01.08-ний 06.00 цагийн орчим Замын-Үүд сум руу орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргажээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, 30 орчим хүн гэмтсэн байна.

Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч хурд хэтрүүлэв үү, эсвэл зүүрмэглэсэн үү, техникийн бүрэн байдал хангагдсан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм. 
 
Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэн шаардлагатай үзлэг, эмчилгээг хийж байгаа бөгөөд үүний дараа галт тэргээр Улаанбаатар хотод авчрах юм байна.

Таг: