<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярихыг сонсвол Голомт банк "но"-той байх шиг...
featured

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярихыг сонсвол Голомт банк "но"-той байх шиг...

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Голомт банкаар андуурч орсон гэх дөрвөн сая ам.доллароос нэг ч төгрөг буцаж ирээгүй. Нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бүтэн хэмжээгээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байна. Би дутуу мөнгө өгөөгүй. Төлбөрөө бүрэн хийсэн” гэж ярив. Эндээс нэг л зүйл тодорхой болж байна. Монголын банк санхүүгийн салбарт тодорхой байр сууриа эзэлчихсэн “Голомт” банкинд аюулгүй байдлын хяналт шалгалт гэж алга юм байна. Хэн дуртай нь Д.Дорлигжавын ярьсан шиг хэрэглэгчийнх нь данс руу мөнгө андуурч хийчихээд гэмт хэрэгт гүтгэх боломжтой гэсэн үг үү.

Банк санхүүгийн байгууллагын хуулиар бол хэрэглэгчийн дансанд 20 сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, данс тооцоог шалгаж, тухайн хэрэглэгчээс мэдээлэл авдаг. Гэтэл бүхэл бүтэн 10 гаруй тэрбум төгрөг андуурч хийгдчихсэн байхад энэ банк юу хийж суув. Нөгөө аюулгүй байдлын шалгалт, хэрэглэгчид мэдэгдэх зэрэг нь юу болов. “Голомт” банктай холбоотой энд нэлээд олон ноцтой асуудал яригдлаа. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан Ш.Батхүүд Дарханы төмөрлөгийн захирал байхдаа барьцаа гаргаж өгөөгүй аж.

Улмаар бүтээгдэхүүнээ зээлээр өгөхгүй гэж мэдэгдсэний дараа мөн л “Голомт” банкны данс руу нь 15 сая ам.доллар шилжүүлжээ. Одоогийн ханшаар тооцвол бараг л 40 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгийг мөн л “Голомт” банк нэгдүгээр хүн буюу Д.Ганболдын гарын үсэггүйгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас шууд татан авчээ. Ингэхдээ “Жаст” группын Ш.Батхүү Голомт банкинд өртэй. Тиймээс буцааж шилжүүлнэ үү гэсэн. Би өгөхгүй гэсэн ч гарын үсэггүй буцаагаад шилжүүлээд авчихсан хэмээн ярив. Мөн саяхан Татварын байгууллагатай хууль бусаар гэрээ байгуулчихаад НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувь авч зээл олгож байсан нь ил болж байх юм. Энэ мэтээр “Голомт” банкны булхай луйвар ар араасаа илэрч эхлэв. Авлигачдын мөнгөө шилжүүлдэг компани болж, 10 гаруй тэрбум төгрөгийн ямар ч хяналт шалгалтгүй нэг иргэнээс нөгөө иргэний компани руу шилжиж байхад гарын үсэггүй татаад авчихдаг, эсвэл хэн нэгнийх нь хүсэлтээр бичиг хийж өгөөд л сууж байх юм. Хатуухан хэлбэл, энэ бол мафийн гар хөл болсон үйлдэл гэхээс өөр яалтай. Голомт ямархуу бузар булайг нууж явснаа одоо илчилж, энэ хүмүүсийн яриад буй зүйл цэг тавихгүй л бол олон зуун хэрэглэгчээ ч алдаж мэдэх нь ээ. Банк санхүүгийн байгууллагын аюулгүй байдал гэж хаана алдагдсаныг ч илчлэх цаг нь болсон байна.