<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Хүүхдүүд “Гүемийн эрэлд” дуулалт жүжиг тоглолоо
featured

Хүүхдүүд “Гүемийн эрэлд” дуулалт жүжиг тоглолоо

 “Алтайн Өв Соёлыг Хамгаалах Төв”-ийн Алтай төслийн хүрээнд Ховд аймгийн Дарви сумын Соёлын төв, Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн “Эко” клуб хамтран “Гүемийн Эрэлд” хүүхдийн дуулалт жүжгийг хөдөө орон нутгийн үзэгчдэд анх удаа  толилууллаа. 

Энэхүү жүжгийг Дарви сумын Мөрөн багийн малчин Д.Ганбатын гэр дээр ирвэсийн гүем гарсан  бодит явдлаас сэдэвлэн бүтээж, “Хүн-Байгаль-Соёл”-ын алтан  хэлхээг  харуулснаараа онцлог  ажээ. Мөн байгаль эх дэлхий, ан амьтдыг  хайрлан хамгаалах утга санааг сурагч багачуудаар дамжуулан хүүхэд, залуучууд, эцэг эхчүүдэд эко мэдлэг, боловсрол олгохыг зорьсон гэж уран бүтээлчид ярилаа. 

Уг  жүжгийн гол болон туслах дүрд Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн “Эко” клубын 20 гаруй сурагч оролцон тоглосон бөгөөд зохиолыг “Алтайн Өв Соёлыг Хамгаалах Төв”-ийн тэргүүн, судлаач Э.Буянбадрах, гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нар хамтран бичсэн байна. Тус  жүжгийг Ховд аймгийн 17 сумын иргэдэд толилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар Дарви, Зэрэг, Чандмань сумын соёлын төвийн тайзнаа амжилттай тоглоод байна.

 

Таг: