<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ БНАСАУ-ын иргэн С. панаксадиол гэх тариаг хилээр нэвтрүүлэхийг завджээ
featured

БНАСАУ-ын иргэн С. панаксадиол гэх тариаг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын "Ачаа тээш" дэх гаалийн хяналтын бүст Умард Солонгосоос ирсэн 30 кг эрүүл мэндийн барааг шалгахад “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлжээ.

БНАСАУ-ын иргэн С-ийн нэрээр хилээр нэвтрүүлэхийг завдсан дээрх бараа нь "Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг, “Зөрчлийн тухай хууль” 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй тул нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, зөрчилд холбогдсон барааг шинжилгээнд хамруулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд битүүмжлэн саатууллаа.

 Зөрчлийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу Нийслэлийн прокуорын газарт нэн даруй мэдэгдсэн бөгөөд дээрх бараанд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хэрэг нээн шалгахаар ажиллаж байна.

Таг: