<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Шинэ Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан ирэх ням гаригт болно
featured

Шинэ Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан ирэх ням гаригт болно

Шинэ Үндсэн хуулийн 27 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-ны ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

 Одоогоос 27 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монголчууд шинэ Үндсэн хуулиа батлаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан зарласан түүхтэй. Энэ үеэс эхлэн жил бүр Шинэ Үндсэн хуулийн барилдааныг зохион байгуулж ирсэн бөгөөл хамгийн анхны барилдаанд улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж байжээ. Харин энэ барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурав дараалан түрүүлсэн хамгийн дээд амжилт юм.

 Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь нарын аваргууд ч тус барилдаанд түрүүлж байсан юм.  Шинэ Үндсэн хуулийн 2017 оны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлсэн бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын гарди Ө.Бат-Орших түрүү бөхөөр тодорч байлаа.