<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Бяцхан үрсээ утаанаас холдуулж,агаарт гаргаарай
featured

Бяцхан үрсээ утаанаас холдуулж,агаарт гаргаарай

Бяцхан үрсээ хотын утаанаас түр ч атугай холдуулж,байгалийн цэвэр агаарт гаргахыг хүсч байгаа бол дараахь амралт сувиллын газруудыг сонирхоорой. 

1. Хайрын бэлэг

“Хайрын билэг”-2 амралт сувиллын газар нь уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд мөн гэр бүлээрээ амарч сувилуулахад нэн тохиромжтой.
Утас: 70130099, 95113030, 99020596, 99148791

2. АГАР эх нялхсын сувилал

Цэвэр агаар, массаж, сайн хоол гэсэн 3 тулгуур үйлчилгээг маш тохилог, гэр бүлийн халуун уур амьсгалтай, өндөр зэрэглэлийн орчинд үзүүлдэг эх нялхсын амралт юм.
Утас: 99188461, 96678878, 88087973

3. Baby сувилал

Тус сувилал нь 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан эх нярайн амралт сувилал юм. Хэрэв та 0-2 насны хүүхэдтэй бол манай люкс өрөө (хоногийн 80000₮, 70000₮) болон энгийн өрөө (хоногийн 60000₮)-нүүдээс сонголтоо хийж захиалах боломжтой.
Утас: 94492474, 89982475 

4. Энхжаргалант хүүхдийн амралт

Тус эх хүүхдийн агаар амралт нь 11 өрөөтэй, хусан ойн захад, гадаа хүүхдийн тоглоомын талбай элстэй. Хүүхдэд өглөө бүр наран шарлага тосон бариатай, орой бүр ясны шөл, хар цай, давстай усанд ээлжилж оруулдаг.
Утас: 95831810, 96041810

Таг: