<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Саппоро, Баянбүрдийн тойрогт гүүрэн гарц барьж замын түгжрэлийг бууруулна
featured

Саппоро, Баянбүрдийн тойрогт гүүрэн гарц барьж замын түгжрэлийг бууруулна

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ИТХ-ын дарга С.Амарсайханд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын явц, эхний үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулагдсанаас хойш нийт 20 уулзварыг хоёр давхар огтлолцол гүүртэй болгохоор төлөвлөж байснаас Яармагийн гүүр одоогоор ашиглалтад ороод байна. Энэ онд мөн Замын цагдаагийн уулзварын хоёр түвшний огтлолцол бүхий гүүр хийгдэж дуусахаар байна. Үлдсэн 18 уулзвараас зургаан уулзварын хоёр түвшний огтлолцол гүүрний зураг, төслийн ажлыг хийж дууслаа.

Үүнд Таван шар, Саппорогийн уулзвар, Баянбүрдийн тойрог, Зуун айл, Дарь-Эхийн уулзварууд багтаж байгаа юм. Мөн санхүүжилтийг БНХАУ-ын EXIM банкнаас гаргуулахаар хэлэлцэж явж байна.  Эдгээр уулзваруудыг огтлолцол болгож, явган хүний гүүрэн гарцыг барьснаар тээврийн хэрэгслүүд ойр ойрхон уулзвар, олон гэрлэн дохионд зогсох шаардлагагүй болж, түгжрэл буурах юм.

Улаанбаатар хотын төвийн авто зам одоогоор хангалттай тавигдаад байгаа учир 2019 онд иргэдээс ирсэн санал, хүсэлт болон авто замын мастер төлөвлөгөөний дагуу манай хотын гадна тойрог болох гэр хороолол руу чиглэсэн авто замыг тавих ажлыг түлхүү гүйцэтгэхээр төлөвлөөд байна” гэлээ.  Мөн эдгээр ажлуудаас гадна энэ жил нийслэлийн зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөөд байгаа тухай албаныхан мэдээлэв.

Таг: