<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээн маргааш Төрийн ордонд болно
featured

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээн маргааш Төрийн ордонд болно

Монгол Улсын  шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг бөгөөд тус тэмцээний шигшээ тоглолтын нээлтийн ажиллагаа маргааш болно. Төрийн ордонд ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5-6-нд тус тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Энэхүү шатар сонирхогчдын УАШТ-ийг гурван үе шаттай явуулдаг. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулсан. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 8-9-нд тус тус зохион байгуулсан юм. 

Шатар сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар, Монголын шатрын холбоо, шатар сонирхогчид хамтран ажилладаг уламжлалтай билээ.

 

Таг: