<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Ноттингхам дахь монгол хүүхдүүд “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэв
featured

Ноттингхам дахь монгол хүүхдүүд “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэв

Британи дахь монгол хүүхдүүдэд эх хэл, түүх соёлоо өвлүүлэх зорилготой Монгол хэлний сургалтын төвүүд Лондон, Манчестер, Ноттингхам зэрэг хотод үйл ажиллагаа явуулдаг. Ноттингхам дахь Монгол сургуулийн хүүхдүүд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэж, эцэг эх, багш нартаа сурсан эрдмээ танилцууллаа.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга “Үсэглэлийн баяр”-т оролцож, монгол хүүхдүүдийн төрөлх хэл, өв соёлоо суралцаж буй үйл явцтай танилцан тэдэнд сурлагын өндөр амжилт хүслээ.