<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайль үсгээр хэвлүүлсэн ном бэлэглэв
featured

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайль үсгээр хэвлүүлсэн ном бэлэглэв

“Номадик контент” компанийн “Ботгохон” үндэсний төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд эхний бүтээл болох “Миний бэлэг” номоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайль үсгээр хэвлэжээ. Төслийнхөн уг зурагт номын дээжээ шинэ жилийн баяраа тэмдэглэж буй тусгай хэрэгцээт 116 дугаар сургуулийн 1 дүгээр ангийнханд бэлэглэсэн байна. Тэд мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгт хандивлахаар төлөвлөжээ.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах, эрх тэгш сурч боловсроход нь хувь нэмэр оруулах энэ сайн үйлсийг “Сирм ХХК” дэмжин ивээн тэтгэсэн аж. “Ботгохон” төслийг санаачлан, хэрэгжүүлэгч Г.Гантуяа, “Бага насны хүүхдүүд тэр дундаа тусгай хэрэгцээт багачуудад зориулсан үндэсний контент дутагдалтай байна. Бид энэ салбарын контентын орон зайг нөхөх цогц төслийг шат дараалан хэрэгжүүлнэ. Ботгохон номыг брайлиар хэвлүүлэх энэ үйлсийг ивээн тэтгэсэн “Cирм ХХК” болон бусад сайн санаат хүмүүстээ хөөрхөн багачуудынхаа өмнөөс талархснаа илэрхийлье. Брайлиар ном хэвлэх нь өртөг өндөртэй тул харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд төдийлөн хүрэлцээтэй байж чаддаггүй. Иймд багачуудаа ганц удаа чихэр жимсгэнээр баярлуулаад өнгөрөөх бус Монгол Улсын оюунлаг ирээдүйн төлөө бид хичээн ажиллах болно” гэв.