<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын даргыг огцруулах шаардлагын цаана далд санаа цухалзаж эхлэв
featured

УИХ-ын даргыг огцруулах шаардлагын цаана далд санаа цухалзаж эхлэв

 

УИХ-ын даргыг огцруулах гэж шударга гишүүд шар махтайгаа хатаж байгааг ард түмэн харж байна. М.Энхболд гэж муу муухай,бузар булайгийн үүр уурхай болсон этгээд ширээнээсээ зуурчихаад салж өгөхгүй байна гэсэн ойлголт хүн бүрт байна. Гэтэл бас тийм биш бололтой гэсэн баримт олныг эргэлзэхэд хүргэж байна.

УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 38 гишүүний 26 нь буюу 68 хувь нь “ЖДҮ”-дсэн гишүүд байна. Тэдгээр 26 гишүүн нийт 31 компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, доорхи нэр бүхий 31 компаниар дамжуулан зээл авчээ. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор нүгэлтэй үйлдлээ  нуух гэсэн юм биш биз гэх хардлага ил боллоо. Хэрэв УИХ-ын дарга ажлаа өгвөл нийгэмд бухимдал үүсгэсэн ЖДҮ-чин гишүүдийн асуудал тоос мэт замхарч болохоор доор нэр дурдсан 30 гаруй компанийн авсан зээлийн хэмжээнээс харж болно. УИХ-ын даргыг огцруулах гэсэн их тэмцлийн цаана ЖДҮ-чдийн далд санаа нуугдаад байна уу.  Магадгүй,асар их мөнгө яригдаж байгаа хэрэг АТГ, прокурор дээр очоод замхрах гээд байж болзошгүй. ЖДҮС-гаас зээл авсан дараахь компаниудыг анхааралдаа авна уу.

 

  1. Жаргалант харвест – 1.2 тэрбум
  2. “ШБГУ” ХХК – 300 сая
  3. Хаганат – 195 сая
  4. Монлойс – 490 сая
  5. Тээвэр ачлал – 1.4 тэрбум
  6. Топ нандитер – 950 сая
  7. Мондем – 950 сая
  8. Дорнод гурил – 950 сая
  9. Нарлаг хараа – 750 сая
  10. Сапфир стоун – 1.2 тэрбум
  11. Пример инвест – 950 сая
  12. Эмийн үйлдвэр  - 1.2 тэрбум
  13. Асрал – 1.4 тэрбум
  14. Өгөөдэй Ази – 950 сая
  15. Бест авто тюнинг – 500 сая
  16. Эпонта Анарваан – 1.2 тэрбум
  17. Монгол шаазан – 950 сая
  18. Үндэсний хөрөнгө оруулалтын банк – 500 сая, 400 сая
  19. Түгээмэл түмэн хишиг – 800 сая
  20. Хүннү – 950 сая
  21. Хархираан хөгжил – 1.0 тэрбум
  22. Баян таван тэс – 250 сая
  23. Баруун загвар  - 160 сая
  24. Булган буудайн түрүү – 600 сая
  25. Бээвэр – 300 сая
  26. Таятан фүүдс – 850 сая
  27. Газар буудай – 1.9 тэрбум
  28. Азийн говь – 650 сая
  29. Хас говь транс – 950 сая
  30. Өлзий дээс – 500 сая
  31. Кэй Эм Эм Жи Эл – 1.5 тэрбум