<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат ажилдаа оров
featured

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат ажилдаа оров

 

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны  373 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Ганбат Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осороос өнөөдөр  тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байв.

728×90