<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Таканоива А.Баасандорж туслахаа зодож, хэрэг мандуулжээ
featured

Таканоива А.Баасандорж туслахаа зодож, хэрэг мандуулжээ

Японы сүмо бөхийн холбооноос маэгашира Таканоива А.Баасандорж туслах бөхөө зодсон хэрэгт холбогдсоныг мэдэгджээ.

Шибатаяма оякатагийн мэдээлснээр Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний 23:00 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн байна. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдаанд хоцорч ирэхэд нь холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг манджээ. 

Таканоива, Чиганоүра оякатагийн хамт Токиод ирж, сүмогийн холбоонд хэргийн талаар тайлбар хийхдээ туслахаа цохиж, зодсоноо хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ. Ингэснээр сүмогийн холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлж, “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна.

Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийдэх гэнэ. Өмнө нь тэрээр их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх маргаан үүсгэж, Д.Бямбадорж зодог тайлснаар өндөрлөсөн билээ.

728×90
Таг: