<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Тулгар эхийг гудамжинд төрүүлсний хариуцлагыг хүлээхээ Ш.Энхтөр мэдэгдэв
featured

Тулгар эхийг гудамжинд төрүүлсний хариуцлагыг хүлээхээ Ш.Энхтөр мэдэгдэв

ЭХЭМҮТ-ийн гадаа жирэмсэн эх амаржсан талаар мэдээлэл сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг татаж буй. Энэ талаар өнөөдөр ЭМЯ болон ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэхдээ, “Юуны өмнө эрүүл мэндийн салбарт таагүй үйл явдал болсонд эмч хүний хувьд харамсаж буйгаа илэрхийлье. Ямар ч эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дотоод хяналтын систем бий. ЭМЯ-ны Ёсзүй, хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ. Бодит байдлыг эцэслэн тогтооно. Гадуур маргаантай мэдээлэл их цацагдаж байна. Ээжийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. ЭМЯ-ны газрын дарга түүнтэй дөнгөж сая уулзсан. Тэрээр 26 настай, хоёр дахь жирэмслэлт  бөгөөд анхны төрөлт нь юм. 12 дугаар сарын 2-ны орой  амаржих газруудаас төрөх гээд байна хаана очих эсэхийг лавлахад ЭХЭМҮТ-д очвол хүлээж авах магадлалтай гэжээ. Тэгээд тухайн жирэмсэн эх таксигаар манай эмнэлэгт ирсэн байгаа юм. Манай эмнэлэг Хүүхэд болон Эх барих эмэгтэйчүүдийн  хоёр яаралтай тусламжийн тасагтай. Эмэгтэй таксины жолоочтой хамт Хүүхдийн хүлээн авах тасагт орж ирээд төрөхийн хүлээн авахыг заалгаад гарахдаа төрөлт явагдсан гэж үзэж байгаа. Нэгэнт төрсөн учраас ойролцоо байсан Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт ороход нь манай эмч мэргэжилтнүүд тусламж үзүүлсэн. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Нэгдүгээрт эх болон шинэ төрсөн иргэний эрүүл мэндтэй холбоотой учраас эх, хүү хоёр манай эмнэлгээс эрүүл саруул болоод гарахад нь бүх анхаарлаа хандуулж байна.  ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулахаар чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Иймд ард түмнээсээ албан ёсоор уучлалт хүсч байна. Миний хувьд өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Эмч хүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв. 

Харин  ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна.

Гэхдээ харанхуй шөнө хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсан уучлал хүсье. " гэж иэдэгджээ.

728×90
Таг: