<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Өндөр настнууд тэтгэврээ 12-18 хувийн хүүтэй зээлж байхад “ЖДҮ-чин, хулгайч” нар 2,5-3-хан хувийн хүүтэй зээл авдаг
featured

Өндөр настнууд тэтгэврээ 12-18 хувийн хүүтэй зээлж байхад “ЖДҮ-чин, хулгайч” нар 2,5-3-хан хувийн хүүтэй зээл авдаг

 “Найдваргүй зээлдэгч” гэх хар данстай ХААН банк тэтгэврийн зээлийн хүүг урьдчилж авдаг нь зөв үү?

Манай Улсын хэмжээнд 406.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас  сар бүр тэтгэвэр авдаг.  2018 оны байдлаар арилжааны банкнаас тэтгэврээ барьцаалсан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авсан гэсэн тоон баримт байна.

Мөн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эрдэмтэд тэтгэврийн зээлээ ахмадууд хэрхэн, юунд зарцуулж байгаа талаар судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар тэтгэврийн зээл авсан ахмадуудын 70 – 80 хувь нь өөрсдөдөө бус үр хүүхэд, хамаатнууддаа зарцуулдаг болохыг тогтоожээ. Эндээс  тэтгэврийн зээл нь ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа дүр зураг тодроод ирж байгаа юм. Судалгааны энэ дүр зургийг ахмадуудын яриа ч нотлоод өгсөн юм. Нийслэлийн Баянгол дүүргийн өндөр настан Ш.Туяатай уулзахад:

-Сард 243 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Уг нь би улсад тасралтгүй 28 жил ажилласан хүн. Барилгын техникум төгсөөд аймгаас хотод ирж барилгын өрөгчөөс эхлээд даамлыг хүртэл хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан зарим байгууллага өмч хувьчлалаар хувьчлагдаад архивын бичиг баримт олдохоо байсан юм билээ. Аргаа бараад шүүхээр ажилласан жилээ тогтоолгохын тулд 70000 төгрөг төлөөд, хамт ажиллаж байсан хоёр хүнээ хайж байж олоод очсон.  Гэтэл . Тэтгэврээ 24 сарын хугацаатай зээлээр авсан. Манай бага охин машин авах гээд мөнгө хэрэг болсон юм. Хэдэн хүүхэд минь гар сарвайвал авна. Сарвайхгүй бол гуйдаггүй л дээ.  Зээлийн хүү их өндөр. Тэгээд ХААН банк авах зээлээс хүүг шууд суутгаад авчихна. Ахмадууд бидний тэтгэврийг тогтоохоос эхлээд чирэгдэлтэй. Бас их бага тогтоож байна. Иэр мүеийн байгууллага цалинг тодорхойлор боломжгүй байгаа нь бидний буруу биш биз дээ. Энэ олон жил ажиллахдаа улсад төлсөн татвараа бодвол гайгүй, ядаж амьдралд хүрэлцээтэй хэдэн төгрөг баймаар юм. Гэвч ямар нэг шалтаг заагаад дэндүү багаар тогтоож байгаа нь өндөр настан биднийг хүний тооноос хассантай ялгаагүй юм биш үү. . Насны эцэст хүний царай харна гэдэг хэцүү.. Насаараа хүний гар үзээгүй бид өнөөдөр ардчилсан Монгол улсад иймэрхүү л байдалтай амьдарч байна гэж ярьсан юм.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход эмчид үзүүлэхээр дугаарлан суугаа хүмүүсийн олонхи нь ахмадууд байсан. Ханиад хүрсэн гэх О.Уламбаяр “Тэтгэврээ гурван жилээр зээлээр авсан. Манай хүүхдүүдэд мөнгөний хэрэг гарлаа гэсэн. Эмээ нь одоо яах вэ дээ, хүүгийндээ байдаг болохоор хоол ундны мөнгө гэж гарахгүй. Даралт, эм тариа гэж л мөнгө зарна. Даралтны эм байнга уудаг” хэмээн ярьсан.  Үхтэл үр харам гэгч л энэ байх.  Ингээд ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. 

Ахмад настны тоо жил ирэх тусам өсч, тэтгэврийн зээл авах хүний тоо өдөр бүр нэмэгдэж буй ажээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. Арав гаруй жилийн дараа хүн амын тал хувь нь тэтгэврийн насныхан болж манай улсын хүн амд насжилт ихэснэ гэсэн үг. Үүнийг дагаад тэтгэврийн зээл авагчдын тоо хэд дахин өсөх магадлалтай юм.

С.Чинзориг сайд мэдэгдэл хийхдээ “Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулна” гэж амлаж байсан. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэврийн зээлийн хүүг дахин бууруулж нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь үйлчлүүлдэг ХААН банк болон Төрийн банктай хамтран 12 сар хүртэлх тэтгэврийн 70%-тай  тэнцэх хэмжээний зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулж, сарын 1 хувь, жилийн 12 хувь болгосон юм байна. Мөн ахмад настнууд өмнө нь тэтгэврээ 100% зээл болон зээлийн  хүүд нь төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлүүлж, 30 хувийг өөрт нь олгохоор зохицуулт  хийсэн гэх авч банк бүгдийг суутгаж авдаг ажээ. Ингэснээр тэд сар бүр тогтмол орлоготой үлдэж, ахмад настны нийгмийн баталгаа хангагдахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. 

 Тэгвэл өнөөдөр тэтгэврийн зээлээ төлөлгүй гурван сар болсон ахмадуудыг хар дансанд оруулж хэзээ ч зээл авах эрхгүй болгож байгаа ХААН банкныхан зээл олгох дүрэм журмаа эргэж нэг хараасай билээ.  Би гурван сар зээлээ төлж чадаагүй ч гэсэн дараа нь бүх зээлээ хугацаанаас нь өмнө төлсөн. 

  Тиймээс ч тэд тэтгэврээ зээлээр авдаг. Өндөр настнууд өнөөдөр үр хүүхдэдээ нэмэр болох гэж, эм тарианыхаа мөнгөтэй залгах гэж сард 12-18 хувийн хүүтэйгээр тэтгэврээ зээлээр авдаг.  Монголбанкны найдваргүй зээлдэгчдийн хэдэн хувь нь өндөр настан ахмадууд байгаа бол. Ихэнх хувийг тэд эзэлж байгаа шүү. 

728×90