<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Нэрт хөгжимчнийг дурсан саналаа
featured

Нэрт хөгжимчнийг дурсан саналаа

 “Хуучир хөгжмийн” хэмээн  олон түмэн болон урлагийнхны дунд  алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дэд профессор С.Цэвэлмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан, нэрт хөгжимчний уран бүтээлийн талаарх эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын консерваторид боллоо.

Хуралд Монгол Улсын консерваторийн Үндэсний хөгжмийн факультетийн хуучир хөгжмийн багш О.Энхмаа “С.Цэвэлмаа багшийн хуучир хөгжмийг хөгжимдөх арга барил, сургах арга зүй”-н талаар, мөн хөгжмийн багш П.Мөнгөнцэцэг “С.Цэвэлмаа-хуучир хөгжмийн мэргэжлийн системт сургалтын үндэслэгч болох нь”, Урлаг судлалын ухааны доктор, хөгжим судлаач Д.Энхцэцэг “С.Цэвэлмаа багш: Өрнө ба дорно” гэсэн сонирхолтой илтгэлүүдийг тавьж, шавь нар нь багшийнхаа хөдөлмөр зүтгэлээр бий болгосон орчин цагийн хуучир хөгжмийн хөгжил, дэвшил, сургалтын тогтолцооны талаар олон баримтад тулгуурлан ярьж байлаа. Мөн энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач А.Цэдэн-Иш, хөгжмийн зохиолч Ж.Шараа, доктор Р.Оюунбат нар нэрт хуучирч, сурган хүмүүжүүлэгч С.Цэвэлмаагийн олон талт хөдөлмөрийн талаар, түүнтэй хамт ажиллаж байснаа дурсан ярилаа.

 

728×90