<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хүүдээ хайртай гэж хэлсэн нь эцэг Бушийн сүүлчийн үг байлаа
featured

Хүүдээ хайртай гэж хэлсэн нь эцэг Бушийн сүүлчийн үг байлаа

АНУ-ын ерөнхийлөгч асан  Жорж Буш арваннэгдүгээр сарын 30-нд 94 насандаа таалал төгслөө. Түүний сүүлчийн хэлсэн үг нь олныг  гайхшруулж байна. Хүүдээ хайртай гэдгээ  дахин сануулсан нь эцэг Бушийн сүүлчийн үг байжээ. “Нью-Йорк  таймс” сонинд  дурдсанаар, АНУ-ын 41 дэх ерөнхийлөгчгч  нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хүү Буш рүүгээ утасдаж, аавдаа хайртай гэсэн үгийг хүүгээсээ сонсоод, хүүдээ мөн хайртай гэж хариулсан нь энэ аж.

Нас барах  өглөө нь  эцэг Бушийн дотнын анд, төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер түүнийг эргэж ирэхэд Буш ухаантай байжээ. “Бэйк  ээ, бид хаашаа явцгаах вэ?” гэж хуучин ерөнхийлөгчийг  асуухад,  тэр диваажинд гэсэн үг сонсоод,  би мөн тийшээ очихыг хүсч байна гэж хариулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш өнгөрсөн дөрөвдүгээр сард  гэргий Барбара Бушийг 92 насандаа өөд болсны  дараа  бие нь мууджээ.

 Эцэг Жорж Буш 1989 оноос 1993 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж  байсан юм.  

 

728×90
Таг: