<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн анхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа
featured

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн анхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн Налайх дүүрэгт баригдаж буй Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн анхны үйлдвэр ашиглалтад орж өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхний ээлжийн ажилчдаа хүлээн авчээ. Тус паркийн эхний үйлдвэр нээлттэй ажлын байр зарлаж Налайх дүүргийн 14 иргэнийг туслах ажилтнаар ажилд авсан байна. Ингэснээр Налайх дүүргийн иргэд илүү аюулгүй орчинд тогтмол цалинтай ажиллаж амьдрах бүрэн боломж бүрдэж байна хэмээн үйлдвэрийн удирдлагууд онцолжээ. 2019 онд Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк нийт 300 ажлын байр бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус парк Налайх дүүргийн 50 орчим иргэнийг ажлын байраар хангаад байгаа аж. Түүнчлэн ажлын байрны 10 сул орон тоо байгаа бөгөөд бүртгэл явагдаж байгаа гэнэ.

Налайх дүүрэгт баригдах Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг 2014 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд 2015 онд улсын  төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, 2 км сайжруулсан шороон зам тавьж, 2 гүний худаг гаргасан байна. Харин 2016-2017 онд тус паркийн дэд бүтцийн 8 төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийсэн бол энэ онд нийслэлийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө ороуулалтаар үерийн байгууламжуудыг барьж байгуулжээ. 

 

728×90