<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Согтуу жолооч замын мод, гэрэлтүүлгийг дайрч,7 машин мөргөжээ
featured

Согтуу жолооч замын мод, гэрэлтүүлгийг дайрч,7 машин мөргөжээ

 Өчигдөр амралтын өдөр  нийслэл хотод долоон автомашиныг ташраар нь мөргөж,замын голоор ургуулсан моднуудыг согтуу жолооч дайрсан хэрэг гарсан байна. Тасганы овооны замаар уруудаж явсан автомашин тохижилт үйлчилгээний газрынхны ургуулсан нарс мод, тулгуур багана, замын гэрэлтүүлэг, 20 гаруй метр урт автозамын хашлагыг бас 7 машиныг  дайрсан нь тэр.  Уг хэргийг  нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хэрэг үүсгэн шалгаж байна. Согтуу жолооч осол гаргалаа гэсэн мэдээлэл байсхийгээд л гарна. Архи уугаад жолоо барьж яваад долоон машин биш долоон хүн дайрлаа гэсэн мэдээ гарах юм биш биз гэсэн айдас төрнө. Хот хөдөө хаана ч согтуучуудын балаг тасрахаа больсон нь харамсалтай. Согтуугаар машин бүү жолоод,анхаарал болгоомжтой бай гэж замын цагдаа нар цаг мөч тутамд сануулах юм. Яагаад хууль дүрмээ биелүүлж болдоггүй юм бэ гэж дахиад л асууя.

 Уг нь бид хичээвэл болдог юмсанж. Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр"-өөр   зам тээврийн осол эрс буурч,  хүний амь эрсдээгүй гэж тээврийн цагдаагаас сайн мэдээ дуулгасан.  “Хичээх өдөр” 191 дуудлага ирж, дөрвөн хүн бэртсэн нь бусад өдрүүдтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт байв. Тээврийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 400 орчим осол аваартай холбоотой дуудлага ирж, өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг байсан бол хичээх өдөр осол гарсангүй. “Хичээх өдөр”-ийг НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж үзсэн байна. Тээврийн цагдаагийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ:  -Зам, тээврийн осолгүй амьдрах боломжтойг эл арга хэмжээ харууллаа. Бүртгэгдэж буй ослын дуудлага, мэдээлэл 60, бэртсэн хүний тоо 70 хувиар буурч, хүний амь эрсэдсэнгүй. Жилд 600 орчим хүн ослоор амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тэгвэл бүгдээрээ хичээснээр зам, тээврийн осол гаргахгүй байх боломжтойг та, бид хамтдаа баталж чадлаа. Цаашид хамтдаа сэргийлж, сайжруулах шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, жолооны эрх олгох сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хянаж, сайжруулах шаардлага байна. Мөн жолооч нарыг тогтсон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жолоодох эрх үргэлжлүүлэн олгох, эсэхийг шийддэг  тогтолцоотой болгох шаардлага тулгарч байна гэсэн.

 

728×90
Таг: