<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Хятадууд монгол хиамыг кг-ыг 470 юаниар худалдан авч байна
featured

Хятадууд монгол хиамыг кг-ыг 470 юаниар худалдан авч байна

 Монголд  кг нь 7000-10000 төгрөгийн үнэтэй  хиам Хятадад өндөр  үнээр зарагдаж байна.  “Очир Дагинас” компани БНХАУ руу хиам экспортолж буй. Тэнд хятадууд монгол хиамыг кг-ыг 470 юань буюу 187 мянган төгрөгөөр худалдан авч байгаа аж.  “Талын домог” хиам 400 грамм нь 200 юаниар зарагддаг байна.  Тус компанийн удирдлагын ярьж буйгаар,   “Бид Герман технологийг ашиглан маш өндөр чанарын бүтээгдэхүүн Монголдоо үйлвэрлэдэг. Монгол мал бол экологийн хувьд дэлхийд хамгийн аюулгүйд тооцогддог чанартай ашигтай. Тэгэхээр энэ бол хамгийн ашигтай зах зээл мөн” гэжээ.

Монгол шиг экспортын бараа бүтээгдэхүүн багатай улсын хувьд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд өмнөд хөршийн зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэж байгаа нь таатай мэдээ юм.

728×90
Таг: