<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Өвс, тэжээлийн бэлтгэл аймгуудад 94.5, сумдад 66.7 хувьтай байна
featured

Өвс, тэжээлийн бэлтгэл аймгуудад 94.5, сумдад 66.7 хувьтай байна

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх Засгийн газрын тогтоолын дагуух бэлтгэл ажлыг Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн сумд хангалтгүй биелүүлсэн байна.

ХХААХҮЯ-ны мэдээллээр Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас 21.2 мянган тонн өвс, 7.1 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгуудын түвшинд 94.5 хувь, сумдын түвшинд 66.7 хувийн биелэлттэй байна.  

 Өвс, тэжээл бэлтгэл аймгуудын түвшинд 94.5 хувь, сумдын түвшинд 66.7 хувийн биелэлттэй байна.

Энэ онд улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 191, гадаадын төсөл, хөтөлбөрийн 368.1 сая төгрөгөөр 26, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 206 инженерийн хийцтэй худаг, малчдын өөрсдийн санаачилгаар 296 гар худаг, нийт 7.3 тэрбум төгрөгөөр 719 худаг гаргаад байна. Энэ нь 930.5 мянган га бэлчээр  буюу 2.7 мянган малчин өрхийн 1.4 сая толгой малын усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ болж байна.

Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд үлийн цагаан оготнотой 15 аймгийн 730 мянган га-д, царцаатай 3 аймгийн 70 мянган га-д тус тус тэмцэж, нийт бэлчээрийн даац багтаамжийг 800 мянган га-аар эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

 

 

 

728×90