<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Инээж буй арслангууд
featured

Инээж буй арслангууд

 

Кени улсын гэрэл зурагчин Роуз Флеминг инээж буй арслангуудын зургийг анх удаа авчээ. Түүний авсан ховор зургийг  Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн нь олныг шуугиулж байна. 49 настай зурагчин эмэгтэй тэр онцгой ховор мөч сафари дээр болсон гэж мэдээлжээ. Хошигнон инээлдэж байгаа мэт хоёр арсланг тэрээр гэнэт анзаарч зургийг нь дарсан нь энэ. Гэрэл зурагчин өмнө нь арслангийн ийм хөгжилтэй дүр төрхийг хэзээ ч харж байгаагүй аж. Тэрээр араатан  амьтдын зургийг 5 жил гаруй хугацаанд авсан туршлагатай.

"Энэ бол үнэхээр ховор мөч юм. Би арслангууд  инээдэг гэж үнэхээр  бодсон. Үүний зэрэгцээ энэ амьтдыг огт харанхуй биш, түрэмгий биш гэмээр санагдсан" гэж Роуз Флеминг ярьсан байна. Дахиад ч тийш очиж арслангуудын зургийг дармаар байна гэдгээ ч  Роуз Флеминг нуусангүй.

728×90