<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаанд урьж байна
featured

Хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаанд урьж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад зориулсан, хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаа нийслэл хотод маань анх удаа болох гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд 12 дугаар сарын 1,2-ний Бямба, Ням гарагт Соёлын төв өргөө болон Улаанбаатар хотын номын санд зохион байгуулагдана.

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор чуулж хамгийн том хямдралтайгаар номын худалдаагаа явуулна. Иймд та бүхнийгээ хайртай үрстэйгээ хамтдаа ирж, хамгийн дуртай номнуудыг нь хямдралтай үнээр авч өгөөрэй хэмээн урьж байна.

728×90