<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Хоёр байшин шатаж, нэг хүний амь эрсэджээ
featured

Хоёр байшин шатаж, нэг хүний амь эрсэджээ

 

Хүйтний эрч чангарч буй өдрүүдэд гал түймрийн аюулаас болгоомжлон сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд галын дуудлага нэмэгджээ.  Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байшин нь шатсанаас гэрийн эзэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага 19:26 цагт  онцгойнхон хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 19:31 цагт очиж 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан аж. Гэвч уг гал түймэрт иргэн Ц /65 настай, эр/ гал түймэрт өртөж нас барсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжинд Иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 18:27 цагт хүлээн авчээ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 18:41 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

 
 
 
 
 

 

 
 
 

728×90