<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Балгас болгосон хийдэд хаягдсан равнай шүншигтэй бурхан багш хөөрхий болжээ
featured

Балгас болгосон хийдэд хаягдсан равнай шүншигтэй бурхан багш хөөрхий болжээ

Багануурын хийдийг балгас болгосон тухай мэдээллийг хүмүүс нэхэн сонирхож байна. Манай уншигчдын хүсэлтээр эрэн сурвалжилсан нэвтрүүлгийн бичлэгийг толилуулъя. Нэгэн цагт уг хийдийг босгосон эрхэм хүнийг Багануурынхан мартдаггүй юм билээ. Харин дүүргийн үе үеийн эрх мэдэлтнүүд хийдийг хэрхэн балгас болгосныг нэвтрүүлгээс үзнэ үү. Дашрамд дуулгахад,Монголын бурхан шашны төв Гандан хийд гэж бурханы шашны төлөө юу хийдэг нь тодорхойгүй байгууллага бий.  Ганцхан зүйлийг онцлоход, өчнөөн жилийн өмнө сүйдсэн сүм хийдийг сэргээж,хурал уншлагатай болгох,шавь сургалтаа явуулах  гэж мөнчгөрөөрөө зүтгэж яваа даруухан багш лам нарын хөдөлмөрийг үл хүндэлдэг. Сүм хийдүүдийн үйл ажиллагааг дэмждэггүй,тоногдож сүйрч байгаа хийдэд өчүүхэн ч анхаарал тавьдаггүйг  нийслэлийн Багануур дүүрэгт гундан гандан буй Ёнгоршадивдаржаалан хийд гэрчилнэ. 1990-ээд оны сүүлээр барьж босгосон сайхан дацан хийд балгас болоод гундаж дуусчээ. Тус дүүргийн үе үеийн дарга нар уг хийдийг хэдэн лам нарт хүлээлгэн өгсөн нэрээр ном судар,шашны эд зүйлсийг нь хулгайн замаар оруулсныг нутгийнхан харамсан ярьж байна. Одоо тэр хийдэд 2 м өндөр равнайлсан бурхан багш эзгүй хийд,ойр тойрны хогийг сахин үлджээ. Өнөө цагийн даанч харамсмаар түүх энэ юм. Бурхан багшийг равнайлах ёслолд биечлэн оролцож, амь оруулан ном уншиж суусан Д.Чойжамц хамбыг нутгийн олон хүсэн хүлээдэг юм билээ. Эрхэм хамба эрхбиш тийш морилно гэдэгт бурханаа сахин залбирч буй.  Бурханыг дээдэлдэг монгол ёс Багануурын эрхэм дээдсүүдэд алга. Хэзээ нэгэн цагт тэр бурханыг хүндэтгэлтэйгээр залсан Бакула Ренбүчи,хийдийн ловон лам Я.Норов гуай, Төрийн соёрхолт,яруу найрагч Дашбалбар  нарын ариун сүнс тэр газраар морилбол сэтгэлийн сайхнаар бүтээсэн бүхэн нь мөхсөн байхыг үзээд юу хэмээн болгоох бол.  Хэрхэхийг харах  үлдэв. Олны нүдэн дээр сүйрч байгаа  хийдэд заларч буй бурхан багшийг аврах сайн санаатан Монголд байна уу.

728×90
Таг: