<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатарт өдөртөө 26 градус хүйтэн байна
featured

Улаанбаатарт өдөртөө 26 градус хүйтэн байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Төв, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

                                      Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 27-ны 20 цагаас 11-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадасИхэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -40…-45 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -25…-30 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -28…-33 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор        -32…-34 градус, бусад хэсгээр -28…-30 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -28…-30 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

Таг: