<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Малтайгаа хээр хоносон 13 настай хүүг эсэн мэнд олжээ
featured

Малтайгаа хээр хоносон 13 настай хүүг эсэн мэнд олжээ

 Энэ сарын 23-ны өдөр малдаа яваад сураггүй болсон 13 настай хүүг эрэн хайж маргааш нь буюу 24-ний 11 цагт олсон талаар Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Тугалгат” гэдэг газар  энэ сарын 23-ны өдрийн 15:00 цагийн орчим бага насны хүүхэд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:50 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат  13 настай малчин Б-гийн хүү Ц -ийг 11.24-ний өдрийн 00:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11:00 цагт  Рашаант багийн “Цагаан-Овоо” гэдэг газар 50 настай иргэн Х -ын хамт малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ