<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Сүхбаатар дүүргийн бүх хороонд "Тусламжийн хонх" ажиллаж байна
featured

Сүхбаатар дүүргийн бүх хороонд "Тусламжийн хонх" ажиллаж байна

 Өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 16-20 дугаар хороонд “Тусламжийн хонх”-оо байрлуулан, ажиллуулах зааварчилгааг хүргэлээ. Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан зохион байгуулж буй "Хандлагаа өөрчилье, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье" аяны хүрээнд дүүргийнхээ бүх хорооны Засаг даргын Ажлын албаны байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхэдтэй үйлчлүүлэгч нартаа зориулан “Тусламжийн хонх”-ыг байрлууллаа.
 
Зургийн тодорхойлолт алга байна.

Зарим тохиолдолд тусгай хэрэгцээт иргэдэд орц гарцны тохиромжгүй байдлаас болж бэрхшээл тулгардаг. Иймд дээрх иргэд маань хороодын Засаг даргын Ажлын албаны байрны гадна үүднээс хонхоо дарж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

 
“Тусламжийн хонх”-ны зааварчилгаа:
 
  • “Тусламжийн хонх”-ыг иргэн саадгүй хүрэх байршилд хороодын цогцолбор барилгын гадна хаалганы орчим хананд суурилуулна.
 
 “Тусламжийн хонх” 150 метрийн радиуст ажиллана.
 
  •  “Тусламжийн хонх” дуугарсан тохиолдолд тухайн байгууллагын ажилтан гадагш гарч, иргэнд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тохиолдолд дотогш нэвтрүүлэх үйлчилгээ авахад туслалцаа үзүүлнэ.